[SEOUL I АРЬС ТАТАХ ] мэс засал болон мэсийн бус АРГУУД
Сайн байцгаана уу!
Өнөөдөр бид олон хүний санааг зовоодог насжилтаас үүдэлтэй
арьсны унжилтыг хэрхэн сайжруулах талаар
ярилцах гэж байна.
1️⃣ Арьс яагаад ингэж унждаг юм бол? Насжилтын жинхэнэ шалтгаан
Энэ бүх процесс нь байгалийн үзэгдэл бөгөөд айх зүйл биш ч, гадаад төрхөөс илүүтэй өөртөө итгэх итгэлд шууд нөлөөлдөг тул олон хүн арьс татах аргуудыг сонирхох болсон нь үнэн.
2️⃣ Лифтинг хэнд хэрэгтэй вэ?
Хэрвээ танд дараах шинжүүд илэрч байвал, арьс татах эмчилгээ танд хэрэгтэй байж мэднэ.
-
Гүнзгий хамрын хөндий–амны хоёр талын үрчлээ (팔자주름),
-
Хацрын мах суларч, эрүүний шугам бүдгэрсэн бол
-
Лазер эсвэл энгийн аппарат эмчилгээнээс үр дүн мэдрээгүй бол
Арьсны уян хатан байдал буурч, нүүрний хэлбэр алдагдсан мэт санагдаж байвал
жинхэнэ өөрчлөлт хэрэгтэй болжээ гэсэн дохио юм.
3️⃣ Анфас татлага (SMAS) — Залуужих хүчтэй шийдэл
Анфас татлага буюу арьсны SMAS татлага нь арьсыг гадаргуу дээрээс нь биш, дотроос нь гүнээс өргөдөг мэс засал юм.
- Татан орсон хацар, эрүү, хүзүүг бүхэлд нь өргөдөг
-
SMAS давхаргад хүрч, гүн үр дүн өгдөг
-
Илүүдэл арьсыг тайрч, шугамыг дахин тодруулдаг
-
5–10 жилийн турш үр дүн тогтдог
-
Сэргэлтийн хугацаа: 2–3 долоо хоног
Хэрвээ та насжилт , унжилт ихтэй байвал энэ нь хамгийн найдьартай шийдэл юм.
Утсан татлага нь тусгай шүдтэй утсыг арьсан доогуур оруулж, сунасан хэсгийг татаж өргөх эмчилгээ юм.
Сорви бараг үүсдэггүй, хялбар арчилгаа
-
Утсыг арьс шингээж, коллаген сэргээнэ
-
Үр дүн нь 1–2 жил орчим
-
Илүү зөөлөн, байгалийн хэлбэрийг хадгалдаг
Танд хэрвээ хурдан, өдөр тутмын амьдралдаа саадгүйгээр эргэн орох шаардлагатай бол утсан татлага төгс сонголт байж чадна.
Ульсера (Ulthera) бол хэт авиан долгионоор SMAS давхаргад хүрдэг цорын ганц аппарат.
Термаж (Thermage) нь арьсны дээд давхаргыг RF долгионоор идэвхжүүлж арьсыг чангална.
-
Ульсера → гүн давхаргыг өргөж, контур гаргана
-
Термаж → гадаргуун чангарлыг сайжруулна
-
Сэргэлт бараг шаардлагагүй
-
Үр дүн: 6 сар ~ 1 жил орчим
Хослуулж хийлгэвэл гүн болон гадар арьс зэрэг шинэчлэгдэж,
илүү жинхэнэ өөрчлөлт мэдрэгдэнэ.
6️⃣ Аль аргыг сонгох вэ?
-
Богино хугацаанд өөрчлөлт мэдрэхийг хүсвэл → Утсан татлага, Ульсера
-
Урт хугацаанд өөрчлөлт хүсвэл → Анфас татлага
-
Байгалийн эффект хүсвэл → Термаж📍Мэргэжлийн эмчтэй сайн ярилцаж, өөрт тохирох арга-аар шийдвэр гаргах нь хамгийн ухаалаг алхам юм.



.png)





Comments
Post a Comment